
2021оны 11сарын 17-ны өдөр Францын рэп дуучин Орелсан гэх тайзны нэртэй Орэлиен Котентин “Соёл иргэншил” нэртэй цомогтоо “Шатахууны үнэр” буюу «L’odeur de l'essence» дуугаа oруулсан нь өнөөдрийн байдлаар YouTubе-д 9 сая гаруй үзэлттэй байна. Дуучин Орелсан энэ дуундаа “Монгол” хэмээх үгийг олонтаа давтан доромж утгаар хэрэглэсэн нь 19-р зуунд тархаад байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үр дагавар юм.
Read more